Нийтлэл
Өвлийн наадмыг сонирхсон минь.
Гэрэл зургийг Т.Өсөхбаатар
дэлгэрэнгүй
Галшар нутаг цасанд дарагджээ. Эргэн тойрон цав цагаан. Гадаа тасгим хүйтэн. Өдөртөө -20 , шөнөдөө -27 хэмээс үл бууна.
Хот айлын гадаа олон морьд багширч хүмүүс хөлхөнө. Энд тэндгүй л сар шинийн золголт болж билэг дэмбэрэлтэй үгс солилцоно. Даага далантай, бяруу булчинтай онд мэнд тарган тавтай оров уу, тавлаг сайхан уу гэхчилэн хөврөн урсах мэндчилгээний үгс нэн яруу сонсголонтой. Цагаан сарын шинэ хуучраагүй тул хүн бүр л гоё хувцас , сайн морь,сайхан эмээл хазаараар гангарсан байх юм. Гоё ганган хөөрөг гаансаар тамхилж хөрөнгө бэлтэй нэг нь “ нүнжигтэйгээ” харуулах боломжийг ч үл алдана. Энэ бол хөдөөгийнхний хувьд жилдээ ганц тохиох өвлийн морин уралдааны өмнөх өдрийн дүр төрх. Маргааш морьд уралдана.