| “Алтан намар” xөгжмийн наадам
“Алтан намар” xөгжмийн наадам Монголын урлагийнхны хамгийн том баярын нэг бол “Алтан намар” наадам. Хөгжмийн зохиолчид жил жилийн намар уран бүтээлийн ургацаа хурааж, ард түмэндээ хүргэдэг. Энэ жилийн “Алтан намар” наадам өнгөрсөн мягмар гаригт нээлтээ хийсэн. Наадам эхлэхэд “Алтан намар”-ын сүлд дууг уламжлал ёсоороо ардын жүжигчин Б.Зангад дууллаа. Нээлтэд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин, хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ, Д.Ариунболд, М.Бирваагийн бүтээлүүдийг тоглов. 2009 оны 11-р сарын 08 | |
