Мягмар
Sep
07
“Бөртэ чоно-2009” Гэрэл зургийг С.Энхжаргал


0:00   80%

           Бөртэ чоно-2009”

                        Бөртэ чоно-2009” МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 22-нд МҮОНТ-ийн 600-гийн студид боллоо. 2002 оноос эхлэн зохиогдсон энэхүү арга хэмжээ урьд өмнөх жилүүдийн бууриа сэлгэж, Монголын ард түмэнд цэнхэр дэлгэцээр шууд хүрснээрээ онцлогтой байлаа.
Спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн саналаар “Бөртэ чоно”-ын хоёр номинацийн эздийг тодруулдаг билээ. Санал асуулгаар энэ жил жүдочдоос анхлан дэлхийн аварга болж, самбо бөхийн дэлхийн аваргын алтаа ихэрлүүлэн Их дуулгаас алт, мөнгө, Дэлхийн цомоос алтан медаль хүртсэн амжилттай Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тамирчдыг тасархай тэргүүлж, монгол боксчдын дэлхийн дэвжээн дэх алтан медалийн салхийг хагалсан Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба удаалсан.

Түүнчлэн боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди, дэлхийн ууган аварга П.Сэрдамбын унаган багш, шигшээгийн дасгалжуулагч Д.Ганзориг нар оноо тэнцэн хошуучилж, жүдогийн шигшээгийн ахлах Ч.Насантогтох ойрхон нэхжээ. Хэдийгээр үр дүн ингэж гарсан ч МҮОХ-ноос эх орныхоо түүхэнд өөрсдийн төрлөөр анх удаа дэлхийн аварга цол хүртсэн хоёр авьяаслаг тамирчны түүхэн гавьяа, энэхүү гайхамшигт амжилтад хүргэхэд уйгагүй хөдөлмөрлөсөн багш нарын хөдөлмөрийг үнэлэн “Бөртэ чоно”-ын тэргүүн дээд шагналыг ижилхэн олгохоор шийдвэрлэжээ. Ийнхүү “Бөртэ чоно”-ын түүхэнд гурав дахь удаагаа тэргүүн тамирчин хосоороо төрж, дасгалжуулагчид олуулаа “чоно агнасан” тохиолдол анх удаа гарлаа.



2009 оны 12-р сарын 24