Мягмар
Sep
07
Сөүл цасанд дарагдлаа Гэрэл зургийг MPN


0:00   80%

Сөүл цасанд дарагдлаа         

         

           2010 оны 1 сарын 4-ний өглөө Сөүл хотынхон ажилдаа явахаар гэрээсээ гартал гудамжинд хөл тавихын аргагүй цас орж байлаа. Зогсоолдоо тавьсан машинууд хөдлөх боломжгүй байсан тул ихэнхи иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж, метро автобусны ачаалал ихэссэнээс ажилдаа 1-2 цаг хоцорч очлоо. Энэ их цас  нь сүүлийн 100 жил тохиолдоогүй ховор үзэгдэл болсон бөгөөд цасны зузаан нь 25.8 см-т хүрлээ.  1939-ний өвөл их хэмжээний цас орсон боловч хэмжээг нь тогтоож хадгалаагүй байна. 1967 оны 1 сарын 28-нд мөн их хэмжээний цас орсон ба зузаан нь 25.6 см байжээ. Сөүл хотын захиргаа шуурхай арга хэмжээ авч энэ их цасыг хөлдөж мөстөхөөс нь өмнө цэвэрлэснээр  хотын хөдөлгөөнд ноцтой хүндрэл учирсангүй.  

Гэрэл зургийг З. Зүрхээ



2010 оны 01-р сарын 05