Мягмар
Sep
07
Д.Сэржбүдээ: – Хэсэг бүлэг хүмүүс, шар хэвлэлийн уршгаар Аса зодог тайллаа Гэрэл зургийг Г. Эрдэнэтуяа


0:00   80%

Д.Сэржбүдээ: – Хэсэг бүлэг хүмүүс, шар хэвлэлийн уршгаар Аса зодог тайллаа

Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү зодог тайлсантай холбогдуулан түүний гэр бүлийнхэн хэвлэлийн бага хурал хийлээ. Хурал эхлээд аваргын ах Д.Сэржбүдээ хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд талархал илэрхийлээд мэдэгдэл уншлаа. “Манай Асашёорюү аварга мэргэжлийн сүмод мэх техникийн хувьсгал хийсэн хүн. Тэрбээр 25 удаа түрүүлж, сүмогийн олон рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Түүний сүмогийн оргилд хүрсэн зам дандаа дардан шулуун байгаагүй. Янз бүрийн саад тогтор байнга гарч байсан ч монгол хүний тэвчээр хатуужил, ухаанаар даван гарч байсан билээ. Асашёорюүгийн ялгуусан амжилтанд дургүйцдэг хэсэг бүлэг хүмүүс, шар хэвлэлийнхэнтэй нийлэн зохион байгуулалттай дайрч довтолсоор түүнийг зодог тайлахад хүргэлээ. Бидний хувьд үнэхээр хүнд цохилт болсон. Монгл, Япон төдийгүй дэлхий даяар гайхан, эгдүүцэж байна. Миний дүү одоо 29 настай, Цаашдаа юу хийх талаар тодорхой хэлэхгүй ч Монгол Японы ард түмний найрамдал, хамтын ажиллагааны төлөө үргэлжүүлэн ажиллах болно. Сүмогийн түүхэнд нэрээ дуурсгасан их аварга болоход нь тусалж дэмжиж байсан Монгол Японы ард түмэнд талархсанаа илэрхийлье” хэмээн мэдэгдэлд дурдсан байлаа.

Мэдээж хэрэг сэтгүүлчдийн анхаарлыг яг ямар учраас зодог тайлах болсон нь татаж байв. Энэ талаар тэрбээр “Цагдаа шүүхээс Асашёорюүг хүн зодсон гэж хэрэгт татаагүй. Тэр байтугай яг хэрэг төвөг гарсан эсэхийг тогтоогоогүй байгаа. Дахиад хэдэн жил барилдлаа гэхэд сүмогийн бүх дээд амжилтыг эвдэх бололцоотой байлаа. Даанч хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттай дайрсаар байгаад ийм явдал болчихлоо. Тэр хүмүүс одоо Асашёорюүгийн амжилтыг тасаллаа гээд баярлаж байгаа байх. Зодог тайлууллаа ч монгол хүний хүч чадлыг хорьж хэзээ ч чадахгүй гэж тэдэнд хэлмээр байна. Тэд гэж би Японы ард түмэнг хэлээгүй. Мөн сүмогийн холбоог ч хэлээгүй” хэмээн ярьлаа. Их аварга хэзээ харьж ирэх талаар одоохондоо тодорхойгүй байгаа юм байна.



2010 оны 02-р сарын 05